Хөдөлгөөн-Эрүүл мэнд

@  2018-2019 оны хичээлийн жилийн намрын спартикиадыг “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” сэдвийн дор сурагчдын бие бялдарыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл амьдралын хэвшлийг төлөвшүүлж, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор 9-12-р ангийн сурагчид багш нарын хамт оролцлоо.

2018 оны 09 сарын 16-ны өдөр 10.00 цагаас “Баянзүрхийн товчоон”-ны зүүн талаас анги бүр цуваагаар алхан тэмцээн болох талбай руу очин кемп байгуулан спорьын 7 төрлөөр зохион байгуулагдлаа. Үүнд:

Анги тус бүрээс:

ü  400 метрийн гүйлт /эм/

ü  800 метрийн гүйлт /эр/

ü  1000 метрийн гүйлт /охид/

ü  1500 метрийг гүйлт /хөвгүүд/

Багийн тэмцээн:

ü  Буухиа гүйлт /эр 4, эм 4/

ü  Олс таталт /эр 5,эм 5/

Ангиуд хувцаслалт болон хаяг лоозонгоор жигдрэн ирц бүрэн зохион байгуулалт сайтай оролцлоо.Ахлах болон дунд гэсэн ангиллалаар  байр эзлүүлэн дүгнэсэн.

Ахлах ангийн дундах тэмцээнээс:

·         12а анги 1-р байр эзлэн сургуулийн шилжин явах цом, өргөмжлөл, зааланд тоглох эрхийн бичиг, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

·         11в анги 2-р байр эзлэн өргөмжлөл, зааланд тоглох эрхийн бичиг, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

·         11г анги 3-р байр эзлэн өргөмжлөл, зааланд тоглох эрх, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа

Мөн 11а,10в  ангид  “эко” ангиар шалгаран өргөмжлөл зааланд тоглох эрхийн бичгээр шагнагдлаа.

 Утас

Гар утас : Захирал Ч.Чинчулуун Утас: 11-480083 Менежер: Д.Тунгалаг Утас: 458655 Санхүү: 11-480081
Email :

 Хаяг

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо Улаанхуаран
Баянзүрх дүүргийн Улсын тэргүүний "Баянзүрх цогцолбор" сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC