ШАТРЫН СПОРТЫН МАСТЕР Г.БАЯРМААГИЙН НЭРЭМЖИТ ”ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Дүүргийн ЕБС-иудын шатрын дугуйлангийн үйл ажиллагааны арга туршлагаа харилцан солилцох ,суралцагчдын оюун ухаан ,сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх , чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ,шатрын спортыг хөгжүүлэх, сурагч багачуудыг шатрын спортоор хичээллүүлэн оюуны чадамжийг дээшлүүлэх, тоглох ур чадварыг нээн илэрүүлэх, улс эх орон, гадаад дотоодын тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцуулан алдаршуулах, ирээдүйн их мастеруудыг төрүүлэн гаргах, шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохиогддог Шатрын  спортын мастер Г.Баярмаагийн нэрэмжит “Өсвөрийн  шатарчдын дүүргийн аварга шалгаруулах  тэмцээн”ийг  БЗД-ийн Боловсролын хэлтэс , Биеийн тамир спортын хороо, “Баянзүрх” цогцолбор сургууль хамтран зохион байгуулж аваргуудаа тодрууллаа.

Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд сургууль бүрээс 1-12 р ангийн       350 гаруй сурагчид 6-н насны ангилалаар оролцсон юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр “Баянзүрх” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Л.Ганзориг ажиллаа.

Энэхүү шатрын тэмцээний үйл ажиллагаанд тус дүүргийн дүүргийн Биеийн тамир спортын хорооны мэргэжилтэн О.Түмэнжаргал, Шатрын спортын мастер Г.Баярмаа нар оролцлоо.

 Утас

Гар утас : 976-11-480081
Email :

 Хаяг

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо Улаанхуаран
Баянзүрх дүүргийн Улсын тэргүүний "Баянзүрх цогцолбор" сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC